Уул уурхайд эвдэгдсэн газрыг нөхөн сэргээж байна

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-10-23 11:26:06

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орж орхигдсон 10 га талбайд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн баталгааны тусгай дансанд байршуулсан хөрөнгөөр нөхөн сэргээлтийн ажлыг хийж байна.

Нөхөн сэргээлтийн ажлыг газрын хэвлийн нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрх бүхий “Грийн Фи”т ХХК-иар гүйцэтгүүлж, ажлын гүйцэтгэлд хяналт тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 90 хувьтай байна.

Мөн MV- 001410 тусгай зөвшөөрөл эзэмшигч “БМНС” ХХК өөрийн хөрөнгөөр 15 га талбайд техникийн, 14 га талбайд биологийн нөхөн сэргээлтийн ажлыг хийж хүлээлгэн өгсөн байна.

Аймгийн Засаг даргын захирамжийн хүрээнд хяналтын пост хуваарийн дагуу тогтмол ажиллаж байгаа ба Цэнхэр сумын Орхон багт уул уурхай, байгаль орчны чиглэлийн хэрэг зөрчил гараагүй байна.

Холбоотой мэдээ