Манай улсад “COVID-19” халдварын 328 дахь тохиолдол бүртгэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-10-22 15:36:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “ЭМЯ-ны мэдээлснээр, ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 547 сорьцод шинжилгээ хийхэд нэг хүнд коронавирус илэрчээ.



Ингэснээр манай улсад “COVID-19” халдварын 328 тохиолдол бүртгэгдэж байна. Үүнээс 312 хүн эдгэрсэн бол ХӨСҮТ-д 16 хүн эмчлүүлж байгаа юм. Тэдний 10 нь биеийн байдал хөнгөн, зургаан хүн хүндэвтэр байгаа аж.


 Одоогоор хяналтад дөрөв, гэрийн ажиглалтад 10 хүн байгаа бол 298 хүний ажиглалт, тандалтын хугацаа дуусжээ.

Ташрамд дурдахад, дэлхий дахинд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 350 мянган хүн шинээр коронавирусээр халдварлаж, 5 мянга гаруй хүн эндcэн байна. Харин 268 мянган хүн эдгэрчээ.


Холбоотой мэдээ