Алтан мөрдэст генералуудад хүндэтгэл илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
boloroo8136@gmail.com
2020-10-23 17:31:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  “Монгол генералын өдөр”-т зориулсан хүндэтгэлийн ёслол өнөөдөр болж,  Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөн, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийллээ.


Анх 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор  цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй билээ. Тиймээс жил бүрийн энэ өдрийг “Генералуудын өдөр” болгон тэмдэглэж ирсэн.


Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга генералуудыг өнөөдөр хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа С.Дашзэвэг, Зэвсэгт хүчний Жанжин штабын Бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Ч. Цогтжаргал, ХХЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, хурандаа Н.Ганболд нарт бригадын генерал цол тус тус хүртээв.


Онцгой байдлын байгууллагаас хурандаа генерал С.Равдан, хошууч генерал Ч.Мижид, хошууч генерал Э.Цэрэндорж, хошууч генерал Д.Лхагвасүрэн, дэслэгч генерал Ч.Түмэндэмбэрэл, хошууч генерал Г.Махбариад, О.Отгонжаргал, хошууч генерал П.Сүндэв, хошууч генерал П.Даш, хошууч генерал Л.Гарамжил, хошууч генерал О.Үржин, хошууч генерал Т.Бадрал, бригадын генерал Г.Ариунбуян, бригадын генерал М.Энх-Амар нарын алтан мөрдэст генерал цолтнууд төрөн гарсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 


Холбоотой мэдээ