Монгол Улс “FATF”-ын саарал жагсаалтаас гарлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-10-24 11:31:16

ПАРИС. /FATF/. Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /FATF/ Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегиэ сайжруулах чиглэлд гаргасан ахиц дэвшлийг сайшаалаа.


Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийнхээ үр нөлөөг бэхжүүлж, “FATF”-аас 2019 оны 10 дугаар сард тогтоосон стратегийн дутагдлуудыг зохицуулах үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгасан үүрэг амлалтуудаа биелүүлэх чиглэлд хүчин чармайлт гаргажээ.


Үүнтэй холбогдуулан Монгол Улсыг “FATF”-ын хяналтад орсон орнуудын жагсаалтаас хассан байна. Монгол Улс цаашид мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегиэ улам сайжруулах чиглэлд “FATF”-ын Ази, Номхон далайн бүсийн байгууллагатай үргэлжлүүлэн хамтран ажиллах юм. 


FATF” аливаа улс орныг санхүүгийн нэмэгдүүлсэн хяналтын ангилалд оруулсан тохиолдолд тухайн улс тохиролцсон хугацаанд стратегийн дутагдлуудаа тодорхойлж, зохицуулах үүрэг хүлээдэг бөгөөд үүнийг өөрөөр “саарал жагсаалт” гэж нэрлэдэг.

Холбоотой мэдээ