Дөрвөн мянган автомашинд коронавирусээс урьдчилан сэргийлэх шалгалт хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-10-27 11:48:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн 38 улсын байцаагч 3 дугаар сарын 19-нөөс өнөөдрийг хүртэл Алтанбулаг боомтоор орж, гарч буй 4236 тийр автомашинд 24 цагийн турш хяналт шалгалт хийжээ.

Мөн импортын 66 мянга орчим хүнсний түүхий эд бүтээгдэхүүн, 780 тонн эм эмнэлгийн хэрэгсэл, 702 тонн химийн бодист хяналт шалгалт хийсэн байна. Түүнчлэн 348 ААН-ийн 549 нэр төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний дээжийг лабораторийн шинжилгээнд хамруулж, 166 монгол жолоочийг “Асралт мед”, “Энхсаран”, “Аргүнт”, “Ивээлэн”, “Амурэ” зочид буудалд Сэлбэ ресортод хүргүүлжээ.

 

Холбоотой мэдээ