Гавьяатын нэрэмжит тэмцээнийг 40 жилийн турш зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-05-24 16:12:22

Монгол Улсын гавъяат тээвэрчин Д.Дамбийбалжир агсны нэрэмжит "Хаврын тойрог" хөлбөмбөгийн тэмцээн зохион байгуулагдсаар 40 жилийн ойтойгоо золголоо.

1976 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж байгаа тус тэмцээн энэ сарын 21, 22-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд нийт 12 багийн 200 гаруй тамирчид өрсөлдсөнөөс ОУХМ Д.Баярзориг ахлагчтай "Зүүнхараа ВЧД-1" баг тэргүүлж, спортын матсер М.Б.Эрдэнэболд ахлагчтай "Сүхбаатар Депо"-ийн баг, н. Аюушжав ахлагчтай "Найзууд" багууд тус тус шалгарчээ. Тэмцээний шилдэг хаалгачаар "Найзууд" багийн н.Аюушжав, шилдэг хамгаалагчаар "Зүүнхараа ВЧД-1" багийн Т.Ганхуяг, шилдэг шүүгчээр  С.Бүрнээ нар тодорсон байна.

Уг тэмцээнийг Д.Дамбийбалжир агсаны үр хүүхдүүд, Сүхбаатар зангилааны хамт олон 40 жилийн турш тасралтгүй зохион байгуулж байгаа ажээ.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ