Дэлхийд "COVID-19"-ийн нийт 44.8 сая тохиолдол бүртгэгдээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2020-10-31 13:47:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны мэдээллээр өнөөдрийн 11.00 цагийн байдлаар дэлхийн 216 улс, бүс нутагт "COVID-19"-ийн халдвараар 44.8 сая тохиолдлыг бүртгээд байна (ДЭМБ-ын мэдээгээр). Үүнээс 33.2 хүн эдгэрч, 1.1 сая хүн нас бараад байна. 

Тухайлбал, АНУ-д "COVID-19"-ийн халдварын тохиолдол 9 саяыг давжээ. Жон Хопкинсийн их сургуулийн тооцооллоор АНУ-д халдвар авсан хүний тоо есөн сая долоон мянга 298-д хүрлээ. Өнгөрсөн хугацаанд тус улсад 229 мянга 293 иргэн цар тахлын улмаас амиа алдсан бол гурван сая 554 мянга 336 өвчтөн эдгэрсэн байна. Муж улсуудаас Калифорни 925 мянга 509 тохиолдол бүртгэгдсэнээр хамгийн өндөр тархалттай бүс нутгаар нэрлэгдэж байгаа. Техас (919 661), Флорида (799 738) мужуудад вирусний тархалт өндөр байна.




Холбоотой мэдээ