Сүүлийн гурав хоногт коронавирусний 9 тохиолдол бүртгэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-11-02 11:40:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн гурав хоногт буюу 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 1-нд улсын хэмжээнд вирус судлалын лабораторид нийтдээ 2 363 хүний сорьцод шинжилгээ хийхэд 9 хүний сорьцод коронавирус илэрчээ.

Энэ тухай ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

Тодруулбал, 2020 оны 10 дугаар сарын 28-нд Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн  Монгол Улсын иргэн 27 настай эмэгтэй,  10 дугаар сарын 22-нд Алтанбулагийн боомтоор орж ирж тусгаарлагдсан 21, 58, 64 настай гурван эрэгтэй давтан шинжилгээгээр коронавирус илэрчээ. Нэг нь ОХУ-ын иргэн аж. Түүнчлэн Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн таван жолоочийн шинжилгээний хариу халдвартай гарчээ.


Өнөөдрийн байдлаар, манай улсад коронавирусний халдварын зөөвөрлөгдсөн тохиолдол 349 болжээ. Үүнээс 313 хүн эдгэрч эдгэрэлт 90 хувьтай байна. Ажиглалт тандалтын хугацаа дууссан 307 хүн байгаа бол гэрийн ажиглалтад дөрөв, сувилалд 2 хүн байна.


ХӨСҮТ-д одоогоор коронавируст халдвартай 36 хүн эмчлүүлж байгаагаас 28 хүний биеийн байдл хөнгөн, найм нь хүндэвтэр байгаа аж.

Холбоотой мэдээ