ШЕЗ-ийн гишүүдийн нэрийг Ерөнхийлөгчид өргөн барив

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2016-05-24 17:50:42

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан шат шатны шүүхүүд болон Хууль зүйн яамнаас шинэ гишүүдийн нэрийг тодруулаад Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барив.

Анхан шатны шүүхээс Н.Лүндэндорж, Давж заалдах шатны шүүхээс Д.Эрдэнэчулуун, Улсын Дээд шүүхээс О.Зандраа, Хууль зүйн яамнаас П.Батсайхан нарын нэрийг өргөн мэдүүлжээ. Харин Монголын хуульчдын холбооноос сонгогдсон Б.Сарантуяагийн бүрэн эрхийн хугацаа 12 сард дуусах тул тэр үед түүний орны шинэ гишүүнийг сонгох юм. Хууль зүйн яамнаас өргөн мэдүүлсэн П.Батсайхан нь Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажилладаг. Шүүхэд нийт 37 жил ажилласнаас 22 жилд нь дагнан шүүгчээр ажиллаж байгаа туршлагатай. Ерөнхийлөгч эдгээр нэрийг баталбал ШЕЗ-ийн шинэ гишүүд ийнхүү ажилдаа орох болно.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ