Туркт газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 98-д хүрчээ

Дэлхийд | Байгаль орчин
ayanzaya@montsame.gov.mn
2020-11-03 08:57:20

АНКАРА. /Anadolu/. Туркийн баруун нутгийн Измир мужид газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 98 болж нэмэгдсэн гэж тус улсын Онцгой байдлын газар мэдээлжээ.


Туркийн Онцгой байдлын газрын мэдээлснээр, шархадсан 994 хүнээс 847 нь эмнэлгээс гарсан бол үлдсэн 147 хүнд эмчилгээг үргэлжлүүлэн хийж байгаа аж.


Баасан гаргийн үдээс хойш 6.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт Самос арлаас баруун хойд зүгт 19 км зайтай газар Эгийн тэнгист бүртгэгдсэн бөгөөд чичирхийлэл Афин, Истанбул хотуудад мэдрэгджээ. Газар хөдлөлтийн улмаас Измир мужид 20 орчим байшин нурсан байна. Грекийн Неон-Карловаси хотод ч мөн байшин барилга сүйджээ. Измирт эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна. 

Холбоотой мэдээ