Хангай, Ихтамир суманд түргэн тусламжийн автомашин олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-11-03 14:50:58

Архангай /МОНЦАМЭ/. Хангайн нурууны байгалийн цогцолборт газарт харьяалагддаг Ихтамир, Хангай сумын Эрүүл мэндийн төвд иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашин олголоо. Энэ машиныг алсын болон ойрын дуудлагад, хүнд өвчтөн зөөхөд ашиглах бөгөөд өвчтөн тээвэрлэх ор, хяналтын монитор буюу дэлгэц, зүрхний бичлэг, 220в-ын үүсгүүр, гар угаалтуур зэрэг шаардлагатай тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байна.

Дээрх хоёр сум түргэний автомашинтай болсноор хол, ойрын дуудлагын ирж, очих хугацаа богиносч, иргэнд хүрэх анхан шатны тусламж үйлчилгээ улам чанаржина гэдгийг хэлж байв.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон ХБНГУ-ын Сэргээн босголтын зээлийн банкны хамтран хэрэгжүүлж байгаа “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хүрээнд машиныг олгожээ.



Холбоотой мэдээ