Гадаадын удирдагчид Хятадын олон улсын импортын экспогийн нээлтэд цахимаар үг хэлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
БЭЭЖИН. /Xinhua/.
Хятадын олон улсын импортын III
экспогийн нээлтийн ёслол өнөөдөр
Шанхай хотноо болно. БНХАУ-ын дарга Ши Жиньпин уг үйл ажиллагааны үеэр үндсэн
илтгэлээ цахимаар тавих ажээ.
"Пакистаны
Ерөнхийлөгч Ариф Альви, Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Сирил Рамафоса, Чилийн
Ерөнхийлөгч Себастьян Пинера, Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, Сербийн
Ерөнхийлөгч Александар Вучич, Испанийн Ерөнхий сайд Педро Санчез, Папуа Шинэ
Гвинейн Ерөнхий сайд Жеймс Марапе, Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан нар
цахимаар үг хэлнэ" гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин
мэдээлжээ.