Төрийн албаны ерөнхий шалгалтын зааварчилгаа өгөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/. Ховд /МОНЦАМЭ/. Төрийн албаны ерөнхий шалгалт 11 дүгээр сарын 06-нд орон нутгийн цагаар 07:00 цагт эхэлнэ. Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх зорилгоор зохион байгуулж буй энэ удаагийн шалгалтад Ховд аймгаас нийт 460 иргэн оролцохоор бүртгүүлжээ.
Ерөнхий
шалгалтыг хуваарийн дагуу 11 дүгээр сарын 6-8-ны өдөр Нутгийн
удирдлагын ордны “Иргэний танхим”-д зохион байгуулна. Ингэхдээ нэг
өдөрт таван ээлжээр шалгалт авах аж.
Үүнтэй холбогдуулан өнөөдөр Ховд аймаг дахь Төрийн албаны салбар
зөвлөл, Шалгалтыг зохион байгуулах комиссоос нийт оролцогчдод зориулан шалгалт
өгөх журам, зарим анхаарах асуудлын талаар мэдээлэл хийж, зааварчилгаа өгөв.
Тодруулбал, баталгаажуулалтын
хуудас дээрх шалгалтын цаг нь Улаанбаатар хотын цаг болохыг анхаарч, орон
нутгийн цагаар буюу 07:00, 9:30, 12:00, 14:30, 17:00 цагт хуваарийн дагуу
шалгалтад орох, шалгалт эхлэхээс 30 минутын өмнө байранд ирж, 15
минутын өмнө суудлаа эзлэх, нэвтрэх нууц кодыг тодорхой мэдэх, шалгалтын танхимд
“Баталгаажилтын хуудас”, иргэний үнэмлэхээс өөр зүйл авч орохгүй байхыг
анхаарууллаа.
Мөн ерөнхий мэдлэгийн
шалгалтад тэнцсэн тохиолдолд дараа дараагийн шатны шалгалтыг танхимаас
гарахгүйгээр үргэлжлүүлэн өгөх учиртай гэж зохион байгуулагчдын зүгээс
мэдээллээ.