Цөмийн техник, технологи ашиглах талаар хэлэлцүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-11-06 16:28:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цөмийн энергийн комиссын ажлын алба, МУИС хамтран “Цөмийн технологи Монгол Улсын хөгжилд” семинар зохион байгууллаа.


Энэ үеэр цөмийн техник, технологи ашиглах, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын үр дүн болон зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагааг танилцуулж, салбар хоорондын уялдааны талаар хэлэлцүүлэв.


Монгол Улсад цөмийн энергийн салбар нь нийгэм эдийн засгийн бүх салбарт цөмийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх, үр өгөөжийг сайжруулах, судалгааг өргөжүүлэх, аюулгүй ажиллагааг хангах, мэргэшсэн хүний нөөцийг бүрдүүлэх чиглэлд хөгжиж байна.


Семинарыг Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, физик-математикийн шинжлэх ухааны доктор, профессор, эрдэмтэн Д.Чүлтэмийн мэндэлсний 90 жилийн ойд зориулж зохион байгуулжээ. Үүнд цөмийн салбартай холбогдох төр, олон нийт, хувийн хэвшлийн 30 байгууллагын 150 төлөөлөл оролцож, илтгэл хэлэлцүүлэн харилцан мэдээлэл солилцлоо.

Холбоотой мэдээ