Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр өнөөдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2020-11-07 10:47:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр өнөөдөр тохиож байна.


Энэ өдөр сүсэгтэн олон эцэг эхийнхээ ачийг санаж, ариун буяныг үйлдэж, хилэнцэт нүглийг тэвчих, ижий аавыгаа баярлуулж, сайн үйл бүтээж, сайхан үг хэлж, бурхны орондоо одсон бол ачлал буяныг нь дурсан хойтын буянд зорин сайн үйлд хичээдэг байна. Мөн нэг өдрийн санваар сахих, цагаан хоол идэх зэргээр хилэнцийг тэвчин, сэтгэлийг ариусган нэгэн өдрийг өнгөрүүлэх, ерөөл ном хурж, бурхан багшийн айлдсан "Эцэг эхийн ачийг хариулах" судар тэргүүтнийг унших нь ихэс дээдсийнхээ ачийг эргэн санах, үр хойчдоо ч үлгэр дуурайл болох хүнлэг сэтгэлийн, уламжлалт ёс зүйн, хүмүүжлийн ч ихээхэн ач тустай гэж үздэг аж.


Энэ өдөр Монголын Бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдэд:


06:30 - Тэгчэн сожин


08:00 – 17:00 Бурхан багшийн чого /Гандан дуган/


08:00 – 17:00 Дэмчогийн чого  /Очирдарийн дуган/


12:00 Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдрийн номын айлдвар. /МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам, гавж Д.Чойжамц/


12:20 "Эх болсон зургаан зүйл хамаг амьтан” хэмээхүйн утга учир. /МБШТ Гандантэгчэнлин хийдийн Да лам, АБЭТБХ ерөнхий нарийн бичгийн дарга Х.Бямбажав/


12:40  “Эхийн ачийг хариулах тухай” /МБШТ Гандантэгчэнлин хийдийн Шашны дээд сургуулийн багш, лхарамба Д.Жавзандорж/


Ташрамд дурдахад, манай улсад 364 сүм, хийд үйл ажиллагаа явуулдгаас 134 нь буддын шашных байна. Мөн Хүн амын нэгдсэн тооллогоор 15-аас дээш насны хүн амын дийлэнх нь буюу 53 хувь нь өөрийгөө бурхны шашинтан хэмээн тодорхойлжээ.

Холбоотой мэдээ