Төрийн албаны шалгалтад 36,5 хувь нь тэнцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-11-09 09:46:43

Дорноговь /МОНЦАМЭ/. Төрийн албаны сул орон тоог нөхөх, төрийн албыг мэргэшсэн боловсон хүчнээр хангах зорилтын хүрээнд Дорноговь аймгийн төрийн албаны зөвлөлөөс шалгалтыг зохион байгууллаа.

Арван нэгдүгээр сарын 06-нд шалгалт өгөхөөр бүртгүүлсэн 135 хүнээс 123 иргэн шалгалт өгч 45 хүн буюу 36,5 хувь нь шалгалтад тэнцсэн байна. Шалгалт 11 дүгээр сарын 6-8-ныг хүртэл үргэлжлэв.

Холбоотой мэдээ