Төрийн албаны шалгалтад 115 иргэн тэнцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-11-09 16:24:52

Увс /МОНЦАМЭ/. Төрийн албаны ерөнхий шалгалт энэ сарын 6-8-ны өдрүүдэд боллоо. Аймгийн хэмжээнд тус шалгалтад орохоор 467 иргэн бүртгүүлснээс 348 иргэн шалгуулжээ. Шалгуулагчдаас 33 хувь нь буюу 115 иргэн төрийн албаны шалгалтад тэнцжээ. 

Энэ удаагийн шалгалтаар Төрийн албаны Зөвлөлөөс шалгуулагчдыг цахим ном, гарын авлагаар хангахаас гадна шалгалтын материалыг хөнгөвчилж боловсруулсан байна. Харин шалгуулагчдын хувьд бэлтгэл тааруу байдлаас үүдэн 3 хүн тутмын нэг нь шалгалтдаа тэнцсэн аж. Өөрөөр хэлбэл энэ удаагийн төрийн албаны шалгалтын ерөнхий дүнг хангалтгүй гэж аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс үзэж байна.

Холбоотой мэдээ