Монгол, Францын цахим уулзалт боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-11-09 16:43:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн дэд сайд Г.Батсуурь “Монгол-Францын цахим бизнес уулзалт”-д оролцлоо.


Уулзалтаар Монгол дахь бизнесийн боломж, хууль эрх зүйн орчин болон хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал, цаашид төрөөс хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар илтгэлүүд тавив.


Цахим уулзалтад Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлин, Францын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэргэдэх Франц-Монголын бизнесийн зөвлөлийн дарга Кристоф Фонтайн, ХХААХҮ-ийн яамны холбогдох мэргэжилтэн, МҮХАҮТ-ын төлөөлөгчид оролцсон юм. 

Холбоотой мэдээ