Мэргэжлийн хяналтын байцаагчдын цугларалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-25 18:11:35

Архангай аймгийн Цэцэрлэг хотноо нутгийн захиргааны ордонд Архангай аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн хяналтын байцаагчид 2015 онд хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн гэрээний биелэлтийг тогтоож 2016 онд дэвшүүлж буй зорилт тулгамдаж байгаа асуудлын талаар хэлэлцэж, МХГ-тай гэрээ байгууллаа.

Тус арга хэмжээнд аймгийн МХГ-ын нийт ажилчид сумын мал эмнэлэг, мал үржил байгаль орчны хяналтын улсын байцаагч нар хамрагдлаа

МХГ-ын дарга Н.Цэвэгдорж 2015 онд хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж 2016 онд дэвшүүлсэн зорилт хэрэгжүүлэх арга замаа танилцууллаа

Түүнчлэн байгаль орчны хяналтын чиглэлээр сумдад ажиллаж байгаа улсын байцаагч нарт захиргааны хэрэг бүртгэлд анхаарах, захиргааны ерөнхий хуулийн талаарх мэдээлэл өгчээ.

Архангай аймаг Л.Булган

 

Холбоотой мэдээ