“Улаан булан” төсөл Дарханд хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-11-10 20:52:30

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан сумын зарим багт Улаан булан” төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Тодруулбал гэр хорооллын гудамж, хашааг орчин үеийн урлагийн орчин бүхий болгож хувиргах, хашаан дотор урлагийн үйл ажиллагаа зохион байгуулах, нээлттэй хэлэлцүүлэг хийх, мод, цэцэг тарих зэрэг үйл ажиллагааг олон нийтийн дэмжлэгтэйгээр урт хугацаанд зохион байгуулахад гол зорилго нь оршжээ.

Уг төслийг гэр хороололд урлагийг түгээх хүрээнд Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо санаачлан зохион байгуулж байгаа аж. Дээрх төслийг Дарханы Тосгоны хэсэг буюу Дархан сумын 1,2,3 дугаар багт хэрэгжүүлэх санаачилга гарган эхний танилцуулга уулзалтыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Тосгоны 1,2,3 малчин багийн залуучуудын зөвлөл, ИТХ төлөөлөгч, аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны холбогдох ажилтан албан хаагчдыг хамруулан даваа гарагт иргэдийн төлөөллийг хамруулан аймгийн ЗДТГ-ын хурлын зааланд зохион байгууллаа.

Төсөл хэрэгжсэнээр тосгоны иргэд ая тухтай, эрүүл аюулгүй, сэтгэл ханамжтай амьдрах нөхцөл бололцоо бүрдэх давуу талтай аж. Төслийн анхан шатны танилцуулга ийнхүү болж мэдээлэл солилцсон. Дараагийн удаад байршлаа тогтох, хэрхэн тохижуулах зэрэг асуудлыг хэлэлцэх аж.

 

Холбоотой мэдээ