Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-11-11 20:30:31

Дорноговь/МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Засаг даргын захирамжаар Замын-Үүд сумаас импортын бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэж байгаа автомашинаас бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 11 дүгээр сарын 11-ний өдрийн 20.00 цагаас эхлэн түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа.

Учир нь коронавирусний халдварын батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтлын хоёр хүн Замын-Үүдэд тусгаарлагдсан бөгөөд PCR шинжилгээний хариуг гарах хүртэлх хугацаанд дээрх шийдвэрийг гаргажээ. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.   

Холбоотой мэдээ