Дипломат сэтгүүлзүйн цахим сургалт боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
sodonizm@gmail.com
2020-11-12 20:06:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНТУ-ын “Anadolu” агентлаг, ТИКА буюу Туркийн Хамтын ажиллагаа, зохицуулах агентлагтай хамтран өнгөрсөн сарын 19-22-нд олон улсын сэтгүүлчдийг дипломат сэтгүүлзүйн цахим сургалтад хамрууллаа.

Энэхүү сургалт нь сэтгүүлчдийг олон улсын гадаад харилцааны бодлогод гарч буй өөрчлөлтийг ажиглахад шаардагдах эдийн засаг, дипломат салбарын тухай мэдлэгээр хангах зорилготой аж.

Сургалтад 13 улсын 50 гаруй сэтгүүлч хамрагдаж, дипломат сэтгүүлзүй, олон улсын сурвалжлага, Туркийн гадаад бодлогын төлөв, мөргөлдөөний анализ, түгшүүрт нөхцөл байдлын сурвалжилга зэрэг сэдвээр мэдээлэл өгчээ. 2017 оноос хойш ТИКА агентлагаас зохион байгуулсан сургалтад 40 гаруй улсын хэвлэл мэдээллийн 700 гаруй ажилтан хамрагджээ.


Холбоотой мэдээ