ХӨСҮТ: Үдээс хойш нэмж коронавирус илрээгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-11-12 17:29:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаар өдөрт хоёр удаа буюу 11.00, 17.00 цагт мэдээлдэг болсон.

Үдээс хойших мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, “Өглөө мэдээлэл хийснээс хойш шинжилгээ тандалт судалгааг үргэлжлүүлж байна. Энэ сарын 11-нд батлагдсан дөрвөн тохиолдолтой ойр байсан 73 хүнээс 48-д нь өглөө хийсэн шинжилгээгээр коронавирусний нэг тохиолдол илэрсэн байсан. Үлдсэн хүмүүсийн шинжилгээнд коронавирус илрээгүй. Өнөөдөр илэрсэн нэг тохиолдлын 36 хавьтлыг одоогоор илрүүлэн шинжилгээ тандалтад  оруулаад байна. Өчигдөр батлагдсан тохиолдлын хоёрдогч хавьтал 219, өнөөдөр батлагдсан тохиолдлын хоёрдогч хавьтал 99, нийт 318 хүнд шинжилгээ тандалт судалгаа хийж байна. Одоогоор 219 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй” гэв.

Энэ үеэр мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар зөвлөмжийг биелүүлэх, гэрээсээ гарахгүй байх, амны хаалт зүүх, гарын ариун цэвэр сахих, гэр орноо тогтмол цэвэрлэхийг ЭМЯ-наас санууллаа.

Холбоотой мэдээ