Хөл хорионы дэглэмийг сайтар мөрдөж байна

ФОТО МЭДЭЭ
167@montsame.mn
2020-11-13 18:33:37

Дорнод /МОНЦАМЭ. Дорнод аймагт хөл хорионы дэглэмийг сайтар мөрдөж байна.

Өнөө өглөөнөөс гудамж талбайд эргүүлүүд ажиллаж, онц шаардлагагүй бол иргэдийг гадуур сэлгүүцэхийг хориглож, амны хаалт зүүх, гараа ариутгах, хоорондын зайг баримтлах санамж, заавар зөвлөгөөг өгч байгаа юм. Чойбалсан хотын төв замаас бусад туслах замуудыг өдрөөс эхлэн хаажээ. Иргэд төрийн байгууллагуудын алба хаагчдын заавар зөвлөмжийг эерэгээр хүлээн авч байна гэж Онцгой комиссоос мэдээлэв.