Хөвсгөл аймагт шатахууны нөөц 7-48 хоног байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-11-13 22:37:55

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шатахууны нөөцийг тодорхойлсон байна.

Аймгийн хэмжээнд нийт 88 шатахуун түгээх станц, автомашин хийгээр цэнэглэх 2 станц үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс Мөрөн суманд 26 шатахуун түгээх станц, автомашин цэнэглэх 2 станц, суманд 62 шатахуун түгээх станц ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар А-80 Мөрөн суманд 48, орон нутагт 34, АИ-92 Мөрөн суманд 14, орон нутагт 21, ДТ 23 хоног, хийн шатахуун 7 хоногийн нөөцтэй байгаа ажээ.




Холбоотой мэдээ