Францын эмч нар үнэгүй үзлэг хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-26 17:14:12

Франц Улсын хүмүүнлэг эмч нар өчигдөр Баян-Өлгий аймагт хүрэлцэн ирлээ.

-Рене эмч тэргүүтэй нүд, чих, хамар хоолойн эдгээр нарийн мэргэжлийн эмч нар Өлгий, Улаанхус, Цэнгэл, Толбо сумдад зургаадугаар сарын нэгнийг хүртэл ажиллан оношлогоо, эмчилгээний үйлчилгээг үнэ төлбөргүй хийнэ. Тэд манай оронд жил болгон ирж, 12 дахь жилдээ эмнэлгийн тусламж үзүүлсээр байгаа бөгөөд өнгөрсөн жил Булган, Дэлүүн сумдад ажилласан гэж эмч А.Күлиза ярилаа.

Тус аймагт харааны янз бүрийн согогтой 1300, сонсголын бэрхшээлтэй 20 мянга орчим хүн байдаг аж.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ