Эрсдэлийн түвшинг "Маш өндөр" хэмээн үнэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-11-17 11:02:19
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. “Ковид-19” цар тахлын үеийн эрсдэлийн үнэлгээгээр Дундговь аймаг “маш өндөр эрсдэлтэй” хэмээн үнэлэгдсэнийг аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. 

Дундговь аймгийн хэмжээнд гамшгийн үед тэргүүн шугамд ажиллах төрийн байгууллагуудын холбогдох мэргэжилтнүүд энэхүү эрсдэлийн үнэлгээг хийсэн аж. Тодруулбал, эрсдэлийн үнэлгээг 11 байгууллагын 15 мэргэжилтэн хийжээ.

ДЭМБ-ын жишиг тооцооллоор халдвар тархсан тохиолдолд орон нутгийн хүн амын нэг хувь нь өвчилнө хэмээн үздэг ба нөхцөл байдал үүссэн үед авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний чадамж нийгэм, эдийн засгийн байдал зэргийг тооцсоны үндсэн дээр үнэлгээг гаргадаг байна.

Тиймээс аймгийн Онцгой комиссоос иргэддээ хандан мэргэжлийн байгууллагуудаас өгч буй заавар зөвлөмжийг дагаж мөрдөн аль болох гэрээсээ гарахгүй байхыг онцгой анхаарууллаа. 

Холбоотой мэдээ