Коронавирусний халдварын голомтод эцсийн халдваргүйтгэл хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
sodonizm@gmail.com
2020-11-17 17:09:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний халдварын голомт болсон найман газарт эцсийн халдваргүйтгэлийг өчигдөр хийжээ.


Тодруулбал, Оюутны өргөө, МУБИС-ийн оюутны 1, 2 дугаар байр, Хөдөлмөрийн дээд сургуулийн дотуур байр,  Багануур дүүргийн цагдаагийн пост 140, ОБХ-ийн байр, Нийслэлийн мал эмнэлгийн газрын хяналтын цэгийн байр, Төлбөр хураах байр ТАЦ, Хяналтын цэг ПҮҮ, Онцгой байдлын хэлтсийн Зил-130 автомашин зэрэг нийт 312 м.кв талбайд 0.06 хувийн жавелионы уусмалаар ариутгал, халдваргүйтгэл хийжээ.

 

Холбоотой мэдээ