Хөвсгөл аймагт хаврын тариалалт 90 гаруй хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-05-27 12:53:40

Хөвсгөл аймагт энэ хавар 13800 га-д тариалалт хийхээс өнөөдрийн байдлаар Рашаант суманд 1860 га-д, Тариалан суманд 8681 га-д, Эрдэнэбулган суманд 2152 га талбайд улаанбуудай тариалж үр тарианы тарилт 90 гаруй хувьтай байна.

Харин 87 га-д төмс, 60 га-д хүнсний ногоо тариалж хүнсний ногооны тариалалт 20 орчим хувьтай байна. Аймгийн хэмжээнд 60 гаруй аж ахуйн нэгж үр тариа, төмс хүнсний ногооны чиглэлээр 2000 орчим иргэд, аж ахуйн нэгж тариалалт хийж байна. Тус аймгийн тариаланчид өмнөх жилд орон нутгийн гурилынхаа хэрэглээний улаан буудайг 100 хувь, хүнсний ногооны 12 хувь, төмсний 46 хувийг хангасан бол энэ жил хүнсний ногооны хэмжээг нэмэгдүүлэх зорилт тавьжээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 

Холбоотой мэдээ