Албан байгууллага, аж ахуй нэгжүүдэд ариутгал халдваргүйтгэл хийж байна

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-11-18 18:13:42

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Онцгой комиссын хуралдаанаас өгсөн үүргийн дагуу Зуунмод сумын 6 багт үйл ажиллагаа явуулж байгаа албан байгууллагуудад урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж байна. 

Тодруулбал, Хүмүүн цогцолбор сургууль, Унагалдайн андууд, Дэгдээхий, Ирээдүй цогцолбор, Бүжинхэн цогцолбор цэцэрлэг, Холбооны газар, Шүүх, Прокурор, Нийгмийн даатгал, Улсын бүртгэл, Авто тээвэр, Нэг цэгийн газар, 016-р анги, МХГ, нийт 10 объектын 109728 м2 талбайд халдваргүйтгэл хийжээ. Мөн 1-6 дугаар багийн 17 орон сууцанд болон гараашны давхруудад Төв Чандмань дулааны эрчим хүчний газар, Онцгой байдлын газар, Мал эмнэлэг, сургууль цэцэрлэгүүд хамтран урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулсан бөгөөд Мэргэжлийн хяналтын газрын 5 улсын байцаагч тус ажилд хяналт тавьж байна. Ийнхүү халдваргүйтгэлийн ажлыг үргэлжлүүлэн хийж Зуунмод сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа, үйлчилгээний 24 байгууллага, автомат бэлэн мөнгөний машин 6, шатахуун түгээх станц 11, цахилгаан түгээх станц 2 нийт 43 аж ахуйн нэгж, албан байгууллагын 8070.3 мкв талбай, нийтийн эзэмшлийн 5400.0 мкв зам талбайд Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, аймгийн Засаг даргын Тамгын газар, Мал эмнэлгийн газартай хамтран урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулж хяналт тавин ажиллаж байгаа юм. Иймд иргэдийг усан хангамж, хүнс худалдан авах, эрүүл мэндийн үйлчилгээ авахаас бусад шалтгаанаар гэрээс гарахгүй байхыг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас анхаарууллаа. 

Холбоотой мэдээ