Долоон иргэнд зөрчлийн хэрэг нээн шалгаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-11-18 21:42:17
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал, хорио цээрийн дэглэм зөрчин хулгайн замаар хот хооронд зорчсон иргэдэд зөрчлийн хэрэг нээн шалгаж байгааг аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.

Тодруулбал, аймаг, хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хязгаарлалт, хорио цээрийн дэглэм тогтоосон шийдвэрийг зөрчиж,  хулгайн замаар долоон иргэн  хот хооронд зорчиж, шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж буй эргүүлийн хараанд өртжээ.

Эдгээр иргэдэд Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасны дагуу таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох заалттай.

Өнөөдрийн байдлаар Дундговь аймгийн хэмжээнд 282 иргэн гэрийн ажиглалтад байгаа ба хэрэв гэрийн ажиглалт, хөл хорионы дэглэм зөрчсөн, хот хооронд зөвшөөрөлгүй хүн, эд зүйл тээвэрлэсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу ийнхүү хариуцлага хүлээлгэх ажээ.  

Холбоотой мэдээ