Талоноор хүнс нийлүүлдэг дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-11-18 23:51:03

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баруун-Урт сумын хэмжээнд хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд хамрагдсан иргэдэд хүнсний бүтээгдэхүүнийг гэрээт таван хүнсний дэлгүүр нийлүүлдэг. Тус байгууллагуудад аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын зүгээс хүнсний бүтээгдэхүүний нөөц, хадгалалт, эрүүл ахуйн халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар хяналт шалгалтыг хийжээ.

Хүнсний дэлгүүрүүд бүтээгдэхүүний тодорхой нөөцтэй, стандартын дагуу ангилан хадгалж, иргэдэд ямар нэг дараалал үүсгэхгүйгээр олгож байна гэж хяналтын багийнхан дүгнэсэн байна. 

Энэ сард аймгийн хэмжээнд 1314 өрх хүнсний эрхийн үйлчилгээ авах байснаас Баруун-Урт сумын 460, бусад сумын 400 өрх гээд нийт өрхийн 65,4 хувь нь хүнсээ авчээ. 


Холбоотой мэдээ