Баянзүрх дүүрэгт бүх хөдөлгөөнийг бүрэн хаалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-11-18 23:48:12
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянзүрх дүүрэгт явган хүн, автомашины хөдөлгөөнийг өнөөдөр 18.00 цагаас бүрэн хаалаа. 


Тодруулбал, тус дүүргийн 4, 6, 9, 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт коронавирусний сэжигтэй тохиолдол илэрчээ. Тиймээс тухайн сэжигтэй тохиолдлуудын анхны болон дам хавьтлыг яаралтай тогтоох, тэдгээрийн хөдөлгөөн, хүрээ хязгаарыг хяналтад авах зорилгоор хорио цээрийн дэглэм тогтоох Баянзүрх дүүргийн Засаг даргын  захирамж гарсан байна. 


Хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан хязгаарлалт тогтоогоогүй болон зайлшгүй шаардлагатай албаны ажилтай иргэдийн хөдөлгөөнд зохих журмын дагуу хяналт тавих юм.



Холбоотой мэдээ