Цагдаагийн газраас энэ сарын шилдэг ажилтнаа тодруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-11-20 15:09:52

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас 11 дүгээр сарын шилдэг ажилтнаа тодруулан олон нийтэд танилцууллаа. 

Тус Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүл цагдаа, цагдаагийн ахлах Г.Галбадрах нь энэ сарын ажлынхаа үзүүлэлтээр шалгарчээ. Тэрээр улсын хэмжээнд зохион байгуулсан "Мал мах" арга хэмжээний үеэр постод 24 цагаар 6 удаа 144 цаг үүрэг гүйцэтгэсэн байна. Энэ хугацаанд хууль бусаар ан агнасан нэг гэмт хэрэг илрүүлж, код/307.5.3 дагуу гурван удаа илтгэх хуудас бичсэн, гарал үүслийн гэрчилгээгүй мах тээвэрлэсэн таван зөрчил илрүүлсэн байна. Аливаа гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 15 удаа 120 цаг үүрэг гүйцэтгэж 2 сая 815 мянган төгрөгийн торгууль оногдуулж, 103 зөрчлийг илрүүлж гэмт хэрэг үйлдэхээс нь өмнө урьдчилан сэргийлж чаджээ. 

Холбоотой мэдээ