Нийслэлийг хөгжүүлэх төсөлд санал авч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-11-20 15:08:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Нийслэлийг 2020-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн төслийг боловсруулан гаргажээ. Хөгжлийн төслийг:

  • Үндэсний нэгдмэл үнэт зүйл, 
  • Хүний хөгжил, 
  • Амьдралын чанар ба дундаж давхарга, 
  • Эдийн засаг, 
  • засаглал, 
  • Ногоон хөгжил, 
  • амар тайван, аюулгүй нийгэм, 
  • Бүс, орон нутгийн хөгжил, 
  • Улаанбаатар ба дагуул хот гэсэн 9 бүлэгтэй байхаар боловсруулжээ.

Харин "Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн төсөл нь:

  • "COVID-19"-ийн халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах бодлого, 
  • Хүний хөгжлийн бодлого, 
  • Эдийн засгийн бодлого, 
  • Засаглалын бодлого, 
  • Ногоон хөгжлийн бодлого, 
  • Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого гэсэн 6 бүлэгтэй байхаар боловсрууллаа.

Тиймээс иргэдийг дээрх хоёр төсөлтэй танилцаж, саналаа sanal.hbth@gmail.com цахим хаягаар ирүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ. 


Холбоотой мэдээ