Озэки Такакейшо 12 даваатай башёг тэргүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-11-20 17:08:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы "Рёогокү Кокугикан" ордонд мэргэжлийн сумо бөхийн Кюүшюүгийн 13 дахь өдрийн барилдаанд Озэки Такакейшо 12 даваа, нэг унаатай башёг тэргүүлж байна.


Өнөөдөр Озэки Такакейшо, Шиманоүми-тэй /М-17/ учраа таарч, түүнийг ошидаши мэхээр давж 12 даваатай боллоо. Харин 11 даваа, 2 унаатай Комүсүби Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ болон Шиманоүми /М-17/ нар, ганц унаатай энэ башёг тэргүүлж яваа Озэки Такакейшог нэхэж байна.


Макүүчи зиндааны 13 дахь өдөр Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ,  Рюүдэн-тэй /М-10/ барилдаж ошидаши мэхээр өрсөлдөгчөө хаяснаар 11 даваа, 2 унаатай болов. Маргааш Комүсүби Тэрүнофүжи, энэ башёгийн гол өрсөлдөгчийн нэг Шиманоүми-тэй /М-17/ барилдана.


Энэ өдөр Хоошёорюү С.Бямбасүрэн /М13/, Аойяама /М-8/-д хатакткоми мэхээр унаж 6 унаа, 7 даваатай байгаа бол Ичиножёо А.Ичинноров /М13/ Котоеко-г /М-9/ уватедашинаге мэхээр унагаж 6 даваа, 7 унаатай болов.  Маргааш Хоошёорюү, Мёогирюү-тэй /М-5/, Ичиножёо, Аойяаматай /М-8/ тус тус барилдана.


Харин 13 дахь өдрийн энэ барилдаанд Чёошома Г.Мөнхсайхан, Энхо-г /М11/ ошитаоши мэхээр хаяж 7 даваа, 6 унаатай байна.


Тамаваши Б.Мөнх-Оргил /М-6/, Кагаяаки-тай М-3/ барилдаж ошидаши мэхээр хаяж 7 даваа, 6 унаатай явна. Тамаваши маргааш Чиёонокүни-тэй /М-14/ барилдана.


Кирибаяама Лхагвасүрэн /М-1/ энэ өдөр Тэрүцүёоши-г /М-8/ ёрикири мэхээр унагаж 10 унаа, 3 даваатай болоод байна. Маргааш Тобизарү-тэй /М-4/ барилдана.

Холбоотой мэдээ