Коронавирусний халдварын хамгийн олон тохиолдол өчигдөр бүртгэгдэв

Монголын мэдээ | Эрүүл мэнд
ariunbold@montsame.mn
2020-11-21 11:06:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхий дахинд өнгөрсөн 24 цагт 620 мянган хүн шинээр коронавирусний халдвар авсан нь уг вирус анх тархаж эхэлсэн цагаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.


Энэ нь коронавирусний эрсдэл улам бүр ихсэж байгааг ЭМЯ-ны Олон нийттэй харицах шуурхай удирдлагын  хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэллээ. Тэрбээр, “Дэлхийн хэмжээнд 218 улсад 56.6 сая хүн коронавирусээр халдварлаад байна” гэлээ.


Монгол Улсын хувьд коронавирусний эрсдэлээс сэргийлэхээр ажиллаж байгаа бөгөөд ЗӨСҮТ хоёр баг ариутгал хийж буй юм. Коронавирусний эрсдэлээс сэргийлэх зөвлөгөө, зөвлөмж өгөх ЭМЯ-ны 3 тусгай дугаарт өнгөрсөн 24 цагт 3228 иргэн хандаж, зөвлөгөө авчээ.

Холбоотой мэдээ