“Коронавируст халдварын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээ” дадлага сургууль болов

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2020-11-21 20:48:02

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Онцгой комиссоос “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх “Тохиолдлын удирдлагын тогтолцооны баг”-ийг чадавхжуулах, цар тахлын үеийн байнгын бэлэн байдлыг хангуулах, салбар хоорондын хамтын ажиллагаа, үүрэг оролцоог сайжруулах зорилготой “Коронавируст халдварын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээ” дадлага, сургууль 11 дүгээр сарын 18-нд болов.


Мөн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед коронавирусний халдварын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг чангатгах, эрчимжүүлэх төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд энэхүү дадлагыг зохион байгуулжээ. Дадлага сургуульд Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газрын 30 гаруй алба хаагч оролцсон юм.