Ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-11-22 17:59:02

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэрлэн сумын Мал эмнэлгийн тасаг, Зооноз өвчин судлалын төвтэй хамтарч ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгууллаа.

Тодруулбал, мал нядалгааны газар, үйлдвэрийн мал мах бэлтгэж буй иргэд, малын гаралтай түүхий эд бэлтгэгчдийн мах хадгалах агуулахуудад хийсэн байна.

Тус арга хэмжээг Мал эмнэлгийн Ерөнхий даргын 11 дүгээр сарын 17-ны өдрийн 04 тоот албан даалгавар, Хэрлэн сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Бүх нийтийн бэлэн байдлын үед ариутгал халдваргүйтгэлийг зохион байгуулах тухай албан тоотын хүрээнд зохион байгуулжээ.

Холбоотой мэдээ