Дорнод аймгийн харьяат 2000 орчим иргэн буцах хүсэлтээ илэрхийлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-11-22 19:48:52

Дорнод /МОНЦАМЭ/. Чойбалсан хот болон бусад сумын Онцгой комиссоос ирүүлсэн судалгаагаар Дорнод аймгийн харьяат таван мянга орчим иргэн Улаанбаатар хотод байгаагаас хоёр мянга нь нутагтаа буцах хүсэлтээ илэрхийлжээ.

Дорнод аймгийн Онцгой комисс өнөөдөр 60 дахь удаагийн хуралдаанаа хийж, иргэдээ татан авчрах тал дээр тодорхой шийдвэрүүдийг гаргасан байна. Тухайлбал, улсын Онцгой комиссын шийдвэрээр зорчигч тээврийн нэг автомашинд зорчих иргэдийн тоог зааж батлаагүй тохиолдолд аймгийн Онцгой комиссоос том оврын автобусанд 24-өөс илүүгүй, дунд оврын автобусанд 12-оос илүүгүй, суудлын автомашинд дөрвөөс илүүгүй зорчигч тээвэрлүүлэх чиглэл баримтлахаар тогтлоо. Тухайн сумдын иргэдийг нэг унаанд зорчуулах чиглэлийг барьж байна. Аймгийн төвөөр дамжуулахгүйгээр тодорхой цэгүүдээс сумд руу нь явуулах учир Хөлөнбуйр, Булган сумын ШТС-ын шатахуун, түлшний нөөцийг хангалттай бүрдүүлэхээр ажиллаж байна гэж мэдээллээ. 

Холбоотой мэдээ