Өвөлжилтийн бэлтгэл 70 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-11-23 13:27:37
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт өвөлжилтийн бэлтгэл төв сууринд 95 хувь, мал аж ахуйн салбарт 70 хувьтай байна.
Тус аймагт өнгөрсөн зун хур бороо бага орсны улмаас бэлчээрийн гарц тааруу, отор нүүдэл ихтэй байгаа юм. Иймд аймгийн Засаг дарга Р.Сэддорж тулгамдаж буй асуудлаар холбогдох байгуулага, албаныханд үүрэг чиглэл өглөө.
Үүнд отор нүүдлийн бүс нутагт худаг ус гаргах, малчид иргэдэд хүрэх эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх, малчид иргэдэд аль болох хямд үнээр зарж борлуулах, "Ковид-19" халдвартай холбоотой өөрийн болон бусад аймагт оторлож яваа малчид иргэдийн мэдээлэл харилцаа холбоог сайжруулах, зөвлөмж зөвлөгөө өгөх асуудлыг бодит ажил хэрэг болгохыг анхааруулав.
Холбоотой мэдээ