Аймаг хооронд зорчих зөвшөөрөл олгохгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-11-23 13:51:05

Дорнод /МОНЦАМЭ/. Аймаг хооронд зорчих зөвшөөрөл олгохгүй гэж Онцгой комиссоос мэдээлэв. Аймгийн Онцгой байдлын газраас зөвшөөрлийн бичиг олгож байгаа бөгөөд Улаанбаатар хот, сумд руу чиглэсэн хөдөлгөөнийг зохицуулах хүрээнд эрүүл мэндийн шалтгаантай буюу 13А маягттай, гачигдал гарсан буюу ойрын хамаатан, төрөл төрөгсөд нас барсан тохиолдолд нэвтрэх зөвшөөрөл өгч байна. Түүнчлэн хүнс, нүүрс, мах, өвсийг мэргэжлийн байгууллагуудын хяналт дор тээвэрлүүлж байгаа юм. 

Өнөөдрийн байдлаар иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч, 14 тээврийн хэрэгсэлд зорчих зөвшөөрөл олгосон гэв. Үүнээс гурав нь нийслэл хот руу 13А маягттай, сумд руу гачигдлаар хоёр, бусад нь хүнс тээвэрлэжээ. 


  


Холбоотой мэдээ