Дархан сумын Засаг даргаар Тогтохсайханы Тулгааг томиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-11-23 15:41:38

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 01-Б/48 дугаар захирамжаар Дархан сумын Засаг даргаар Тогтохсайханы Тулгааг томиллоо. Шинээр томилогдсон Засаг даргад аймгийн Засаг дарга Б.Азжаргал тамга гардуулж  ажилд нь амжилт хүслээ.

Дархан сумын ИТХ-ын хурлын анхдугаар хуралдаан энэ сарын 2-ны өдөр болж Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжиж уламжилсан. Ийнхүү АТГ газар болон холбогдох хуулийн байгууллагын шийдвэр ямар нэгэн зөрчилгүй гарсан тул ажилдаа томилогдлоо. 

Т.Тулгаагийн товч танилцуулгыг хүргэж байна.

1983 онд Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн. Ам бүл 3, эхнэр, охины хамт амьдардаг.

МЭРГЭЖИЛ:

- Гүн ухааны судлаач, шүтээн урлаач

- Удирдлагын арга зүйч

- Төрийн захиргааны удирдлагын менежер

БОЛОВСРОЛ:

• 1991-2001 Ховд аймгийн 10 жилийн 2 дугаар дунд сургууль

• 2001-2005 Монголын бурхан шашны урлахуй ухааны дээд сургуулийг Гүн ухаан судлаач, шүтээн урлаач мэргэжлээр бакалавр

2007-2008 Удирдлага хөгжлийн институтийг Удирдлагын арга зүйчээр

• 2012-2014 Удирдлага хөгжлийн Соёмбо дээд сургуулийг Төрийн захиргааны удирдлагын магистраар тус тус суралцан төгссөн.

АЖЛЫН ДАДЛАГА, ТУРШЛАГА:

• 2009-2010 Аймгийн Ахмадын холбооны Ерөнхий менежер

• 2010-2013 Дархан сумын МАН-ын хорооны Дэд дарга

• 2012-2016 Дархан сумын ИТХ-ын Дарга

• 2016-2018 Дархан сумын Засаг даргын Зөвлөх

• 2018-2019 Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, УИХ-ын гишүүний Зөвлөх, Бие төлөөлөгч

• 2020-оос Дархан-Уул аймгийн МАН-ын хорооны Дэд даргаар ажиллаж байна.

СОНГУУЛЬТ АЖИЛ:

• 2007-2009 Монголын Ардчилсан социалист оюутны холбооны Ажлын албаны дарга

• 2010-2013 Аймгийн НАМЗХ-ны Тэргүүлэгч

• 2013-2015 Аймгийн НАМЗХ-ны Дэд тэргүүн

• 2015-2019 Аймгийн НАМЗХ-ны Тэргүүн

• 2019-оос НАМЗХ-ны Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх

• 2012-2016 Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгч, Дарга

• 2016-2020 Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч

• 2016 оноос Аймгийн Хөнгөн атлетикийн холбооны тэргүүн зэрэг сонгуульт ажлыг хашиж байна.

Холбоотой мэдээ