Хятад "КОВИД-19"-тэй хэрхэн тэмцсэн туршлага

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
nyamtulga@montsame.gov.mn
2020-11-24 10:41:55
twitter.com/Nyamkanmk

Хятадын “Эдийн засгийн өдрийн сонин” 2020 оны 6 сарын 7-ны өдөр тус улсын  Төрийн Зөвлөлийн хэвлэл мэдээллийн албанаас “Хятад улсын КОВИД-19 цар тахлын эсрэг явуулсан үйл ажиллагаа” хэмээх цагаан номыг гаргасныг мэдээлэв.


Хятад улсад КОВИД-19 цар тахлыг эмчлэх тал дээр олон улстай  хуваалцаж болох ямар арга хэмжээ, туршлага байна вэ?

Тус улсын ариун цэвэр эрүүл мэндийн комиссын дарга Ма Шяовэй хэвлэлийн хурал дээр танилцуулахдаа, Хятадын засгийн газар энэ удаагийн цар тахалтай хийж буй тэмцэлд ард түмэн, тэдгээрийн амь насыг нэн тэргүүнд тавьж, эрт илрүүлэг, эрт мэдээлэх, эрт тусгаарлах, эрт эмчлэх гэсэн “4 эрт” хэмээх тактикийг баримтлахын зэрэгцээ “4 бөөгнөрөл” хэмээх эмчилгээний зарчмыг дэвшүүлж тавьсан. Энэ нь халдвар тээгчийг хүлээн авч эмчлэх, эдгэрэлт, халдвар ба нас баралтыг бууруулах зэргийг гол байгаа болгон барьж авсан. Эмнэлгийн ажилтнуудын нөр их хичээнгүй хөдөлмөрийн үрээр 4 сарын 26-нд Хубэй мужийн Үүхан хотод халдвар авагсдын тоо “0” -д хүрч, 6 сарын 2-ны өдөр гэхэд халдвар авагсдын эмчлэгдсэн нь 94,3 %-д хүрсэн нь  вирусын гаралтай хатгааны дундаж эдгэрэлтийн хэмжээнээс давж, хүнд хэлбэрийн хатгааны эмчилгээг шинэ түвшинд гаргалаа гэв. 


Ингээд Ма Шяовэй хэрэгжүүлсэн гол аргачлалаа танилцуулав: 

Нэгдүгээрт, Шийдвэртэй авсан арга хэмжээ нь халдварын голомтыг барьж, тархалтыг бууруулав. Юуны түрүүнд бид тахлыг хязгаарлах 6 аргачлалд нэмэлт өөрчлөлт оруулж, халдвартай эсэхээ оношлуулагч, сэжигтэй тохиолдол, халуунтай өвчтөн болон түүний ойрын хавьтагч гээд 4 төрлийн хүмүүсийг хатуу тусгаарлалтанд оруулж хянаж “хүлээн авах, шинжилгээ авах, эмчлэх, тусгаарлах энэ дөрвийг тултал нь хийсэн” юм. Бээжингийн ажлын хэсгийн удирдлаган дор, Үүхан хотын хэмжээнд бичил хорооллын оршин суугчдаас нэг ч өрх, нэг ч иргэнийг үлдээлгүй хоёр удаа шалгаж шинжилснээр нуугдаж буй тохиолдлуудыг илрүүллээ.Ингэснээр бичил  хороолол, гадуур хөдөлгөөнд оролцож буй халдвар тээгч болон халдварын  голомтыг үндсээр нь цэвэрлэж эмчилсэн нь цар тахлыг барьж хязгаарлахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Ер нь голомтыг хяналтанд авангуут нууц 2 үеийн дараа тахлын тархалтад мэдэгдэхүйц нааштай өөрчлөлт гарч  байгаагаас харахад бидний авч хэрэгжүүлсэн арга хэмжээ маш үр дүнтэй болсон байна. 


Хоёрдугаарт, Шинжилгээг түргэн шуурхай авах. Орчин үеийн анагаах ухааны хөгжсөн энэ цаг үед шинжилгээ авах боломжгүй байна гэдэг  халдварыг илрүүлэх, хязгаарлах тухай яриад ч хэрэггүй юм. Ажлын хэсгийнхэн Үүханд ирсний дараа энэ талын ажлыг чангатгаж, халдварт өвчнийг шинжилгээ хийх хил хязгаарыг тавьсан.CDC шинжилгээнээс авахуулаад  2-р зэрэглэлийн бүх эмнэлгүүдийн лабораториудыг өргөтгөж, хүмүүсийг бэлтгэж, шинжилгээ авах ажлыг улам чангатгасан. Үүханд шинжилгээ авах хугацааг 2 хоногоос 4-6 цаг болгон богиносгож, өдөрт 300 хүнээс шинжилгээ авдаг байсан бол энэ тоог 50 мянгад хүргэж,  “2 цагийн дотор цахим мэдээлэл хийж, 12 цагийн дотор  шинжилгээний мэдээлэлд хариу арга хэмжээ авч, 24 цагийн дотор зохицуулалт хийх ” гэх вакумжсан арга хэмжээг авч, халдвар хамгааллын ажилд маш том дэвшил гарсан юм. 


Гуравдугаарт, Эмнэлгийн  үйлчилгээг баталгаажуулж, эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэв. Улсын хэмжээнд 2000 гаруй эмнэлгийн байгууллага, хүнд өвчнийг анагаах эмнэлгийг бий болгож, 10 мянга гаруй түргэн тусламжийн диспансерийг байгуулсан. Үүханд орны тоог нэмэх, эмнэлгүүдийг заан тогтоох, түр эмнэлгүүд, тусгаарлах цэгүүд зэргийг байгуулах шуурхай цахим сүлжээг байгуулсан. Жишээ нь, Хуошөншан эмнэлэг, Лэйшөншан зэрэг түр эмнэлгүүдийг байгуулж, Тунжи, Шиэхө, Хубэй мужийн ардын эмнэлэг зэрэг нэгдсэн эмнэлгүүдийг өөрчилж, тусгай заагдсан эмнэлгийн тоо 35 байсан бол 86 болгож нэмэгдүүлсэн. Түүнчлэн, түр эмнэлгүүдийг байгуулсан нь хөнгөн хэлбэрийн халдвар авагсдыг эмчлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Эдгээр нь хороо хэсгээс илрүүлсэн халдвартай хүмүүсийг эмчлэхэд хангалттай ороор хангаж байсан юм. 2 сарын 3-ны өдрөөс түр эмнэлгийг байгуулах шийдвэр гаргаж, 5-ны өдөр хүмүүсээ хүлээн авч эмчилж, 16-ны өдөр гэхэд түр эмнэлгийг байгуулж, орны тоог 12000-д хүргэсэн. 2 сарын 16-ны өдөр гэхэд хоосон орнууд гарч ирж, цар тахлыг бүрэн хяналтдаа авч, 2 сарын 19-ний өдөр гэхэд эмнэлгээс эдгэрч  гарсан хүний тоо оношлогдсон хүний тоотой тэнцэж, эргэлт гарсан. 


Дөрөвдүгээрт, тусгаарлах цэгүүдийг нэмэгдүүлсэн. 630 гаруй зочид буудал, сургууль, сургалтын төв болон эмнэлгийн байгууллагуудыг ойрын хавьтагч, сэжигтэй тохиолдлуудыг тусгаарлах цэг болгосон. Энэ бол эмчилгээг ойртуулахад орны тоог нэмэгдүүлсэн маш чухал ажлуудын нэг байсан юм. 


Тавдугаарт, өвчтөнг эмчлэх тал дээр бүхий л хүчээр анхаарлаа хандуулж, эдгэрэлтийг нэмэгдүүлж, нас баралт хорогдсон. Улсын өнцөг булан бүрээс  амьсгалын замын, дотор, халдварын тасгийн эмч нар болон сувилагч нараас бүрдсэн 346 багийн  42  мянган эмч, эмнэлгийн ажилтан, хүнд өвчтнийг эмчилж сувилах 19 мянган хүмүүс Үүханд туслахаар ирцгээсэн. Ингэснээр нэг хүнд өвчтнийг гурван сувилагч харж асарсан ба хүнд өвчтнүүдийг нэг дор бөөгнүүлж эмчилгээг хийсэн. Түр эмнэлэгт европ анагаах ухааныг ардын эмчилгээтэй хослуулж хөнгөн өвчтнүүдийг эмчилж хүндрүүлэхгүй байх арга хэмжээг цаг алдалгүй хийсэн.Ингэж бидний эмчилгээний арга барил улам сайжирсан. 


Ма Шяовэй эмчилгээний талаар хэлэхдээ “Таван хосолмол”аргыг хэрэглэснээ ийнхүү тайлбарлав.

Нэгдүгээрт, Суурь анагаах ухааныг клиникийн эмчилгээтэй хослуулж, вирусологи, анатомийн эмгэг судлал, дархлаа судлал, фармакологийн талын мэрэгжилтэн, клиникийн эмч нартай хамтран тохиолдлуудыг судалсан нь  анатомийн эмгэг судлалд чухал үүрэг гүйцэтгэсэн.


Хоёрдугаарт, өвчний галын шугам  болон ар тал хоёрыг холбосон. Галын шугаманд  асуудал гарвал ар талаас видеогоор холбогдож олон талаас нягтлан үзсэний эцэст гол гол салбаруудаас Үүханд тусламж үзүүлсэн.


Гуравдугаарт, эмч, сувилагч хоёрыг холбосон. Амьсгалын замын хүнд өвчтнийг асарч хамгаалах нь маш чухал, асаргаа сувилгаа эрт хийх тусам амьсгалын замын эрхтэн чөлөөтэй амьсгалах байдлыг хангаж, өвчнийг наашлуулахад ач холбогдолтой юм.


Дөрөвдүгээрт, эмчилгээ, менежментийг хослуулах нь бидний ажлын хамгийн гол онцлог. Долоо хоногийн дотор хүнд өвчтнийг эмчлэх таван системийг бий болгосны нэгт, 24 цагийн турш өвчтний биеийн байдлын талаар мэдээлэл гаргах,хоёрт, нас баралтын тохиолдлуудыг авч хэлэлцэх, гуравт, улсын зэрэглэлийн мэрэгжилтнийг илгээж оношлуулах, /Үүхан болон бусад 19 хотын хүнд өвчтнүүдийг хянах/,дөрөвт, эмчилгээ, асаргаа сувилгааны хяналтын систем /үүнд асаргаа сувилгааны нэгдсэн стандарт, нэгдсэн процесс, нэгдсэн дүрэм журмыг хэрэгжүүлсэн./Тавд, босоо засаг захиргааны удирдлагын систем /үүнд эмнэлгийн хэсэг, сувилгааны хэсэг, эмнэлгийн томууны хяналтын хэсгийг байгуулж/, 42 мянган эмнэлгийн ажилтнуудаас нэг нь ч халдвар аваагүй ба түр эмнэлэгт нас баралт, халдвар тархсан, дахисан зэрэг тохиолдлууд  гараагүй юм.


Тавдугаарт, Хятадын уламжлалт анагаах ухааныг европ анагаах ухаантай  хосуулсан. Хүнд хөнгөн өвчтнүүдийг эмчлэхэд хятад уламжлалт анагаах ухаан, хятад эмийн ургамал маш чухал үүрэг гүйцэтгэсэн. 

Орчуулсан:Б.Мөнхтуул


Холбоотой мэдээ