"Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ"-ний баг 47871 хүнд 4 төрлийн үйлчилгээ үзүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар "Монгол Өрх" сэтгэл зүйн хүрээлэнгийн багтай хамтран "Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ"-г амжилттай хэрэгжүүлж байгаа юм.
“Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ” багийнхан 2020 оны 10 дугаар сарын 6-наас 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 45 хоногийн хугацаанд эрсдэлт нөхцөлд байгаа 35 хүүхдийг илрүүлж, 72 цагийн дотор хариу арга хэмжээ авч ажиллажээ.
Мөн Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй, Баянгол дүүргийн хороодын хамтарсан багийн гишүүд, Ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын хүүхдүүд, багш, эцэг эхчүүд болон албан байгууллагуудын захиалгаар нийт 47871 хүнд, 4 төрлөөр үйлчилсэн байна.
Үүнд: Олон нийтийг мэдлэгжүүлэх, үүрэг хүлээсэн мэргэжилтнүүдийг
чадавхжуулах, эрсдэлт нөхцөлд амьдарч буй хүүхдийг буюу эрсдэлт орчинг
илрүүлэх зэрэг үйлчилгээ багтдаг юм байна.
Ташрамд мэдээлэхэд, К“COVID-19” халдварын хөл хорио тогтоосонтой холбоотой “Хүүхэд хамгааллын үйлчилгээ”-ний багийнхан иргэдэд цахимаар үйлчилгээ үзүүлсээр байгаа юм.