Зорчих хөдөлгөөний бүдүүвч зураглал гаргажээ

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2020-11-26 11:54:02

Дорнод /МОНЦАМЭ/. Чойбалсан хот доторх хөдөлгөөнийг зохицуулахын тулд Цагдаагийн газар, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн нийт 40 алба хаагч өдөр бүр хяналт тавин үүрэг гүйцэтгэж байна.

Хэрлэн сумын ЗДТГ-аас зөвшөөрөгдсөн тээврийн хэрэгсэл, хүнс, ачаа тээврийн автомашин, эмнэлэг, хүнсний үйлчилгээг авах иргэд хотын аль хэсгээр зорчих боломжтой маршрутыг харуулсан бүдүүвч зураглалыг гаргажээ. Түүнчлэн иргэдэд Чойбалсан хот дотор зорчих зөвшөөрлийн бичгийг олгож байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 284 тээврийн хэрэгсэл, 79 аж ахуй нэгжийн хүнсний түгээлтэд зорчих зөвшөөрөл олгоод байгаа гэж мэдээлэв. Хүнс, мал мах тээвэр, буяны ажил зэрэг хүндэтгэх шалтгаантай тээврийн хэрэгсэлд түр зорчих зөвшөөрлийг олгож байгаа юм.

Холбоотой мэдээ