Говь-Алтай аймгийн харьяат 1250 иргэн буцах хүсэлтээ ирүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-11-26 11:47:53

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Улаанбаатар хот болон бусад орон нутгаас Говь-Алтай аймагт ирэх хүсэлтээ 1250 иргэн ирүүлээд байна.

Тодруулбал, Говь-Алтай аймгийн Онцгой комиссын явуулсан судалгаанд Улаанбаатар хотоос ирэхийг хүссэн 1195, бусад аймаг, орон нутгаас 55 иргэн нутагтаа ирэх бүртгэлд хамрагдан хүсэлтээ ирүүлжээ. Эдгээр иргэдийг ямар журмын дагуу орон нутагт нь ирүүлэх асуудал Улсын онцгой комиссын шийдвэрээр баталгаажна. Тиймээс нутагтаа ирэх хүсэлтэй иргэдийг тайван хүлээцтэй хандаарай. Улсын Онцгой комиссын чиглэл шийдвэрээр та бүхнийг нэгдсэн зохион байгуулалттайгаар хүлээн авна хэмээн аймгийн Онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ.


Холбоотой мэдээ