НҮБ-ын хүн амын сангаас дэмжлэг үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-11-27 10:15:00
Өмнөговь /МОНЦАМЭ/ НҮБ-ын хүн амын сангаас Өмнөговь аймгийн Онцгой комисст тусламж үзүүллээ.
Тус байгууллагаас Люксембургийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр цар тахлын дэгдэлтээс урьдчилан сэргийлэхэд зориулан нийт 14,950,000 төгрөгийн өртөг бүхий зүйлс илгээснийг аймгийн Онцгой комисст өглөө. Үүнд нүүрний хамгаалалтын шил, хамгаалалтын комбинзон хувцас, амны хаалт, гар ариутгагч зэрэг эд зүйлс багтаж байгаа аж.
Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Каори Ишикава аймгийн Засаг дарга Р.Сэддоржид албан захидал илгээн ажлын амжилт хүссэн байна. Энэхүү захидлыг тус байгууллагын орон нутгийн төлөөлөгч, Харилцааны ажилтан Н.Шижиртуяа энэ үеэр уламжлав.
Холбоотой мэдээ