ЭМЯ: Сэтгэлзүйн эрүүл мэндийн талаарх зөвлөгөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-11-27 10:47:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавируст халдварын үед сэтгэл түгших, санаа зовних, хэт мэдрэмтгий болох, сэтгэлээр унах, айж түгших, уурлаж бухимдах зэрэг сэтгэлзүйн асуудал гадаадын улс орнуудад элбэг тохиолдож байна.


Энэ нь түр зуурынх бөгөөдАйдас биш баримтаар, цуурхал биш шинжлэх ухаанчаар хандажкоронавирусний халдварыг давж гарна гэдгийг ДЭМБ-аас уриалсаар байнаИймд ЭМЯ-наас гаргасан дараах зөвлөгөөг хэрэгжүүлж хамтын хүчээр халдвараас сэргийлэхийг тус яам уриалж байна.

Эерэг хандлагатай байх

Инээмсэглэх

Аливаад уур уцааргүй, тайван хандах

Бие биендээ урам өгөх

Коронавируст халдварын мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авах

Хэт их мэдээллээс зайлсхийх

Сөрөг мэдээлэлд автахгүй байх

Цахим орчинд цаг бага зарцуулах

Өдрийн тэмдэглэл хөтлөх

Сэтгэл санаа зовоосон, таагүй бодол, мэдрэмжээ бусадтай хуваалцах

Гэр бүл, найз нөхөд, ойр дотны хүмүүстэй цахим болон утсаар холбоотой байх

Цагийг үр бүтээлтэй өнгөрөөх (кино үзэх, дуулах, бүжиглэх, ном унших, шинэ зүйл сурах, гэрийн тавилгын байршил өөрчлөх гэх мэт)

Стресс тайлах энгийн аргаарог, амьсгалын дасгал, ууланд алхах..,) сэтгэл санаагаа тайван байлгах

Өөртөө илүү их анхаарал тавих (шинэ дүр төрх бүрдүүлэх..,)

Зөв хооллох, дасгал хөдөлгөөн хийх, эрт унтах

Архи, тамхи хэрэглэхгүй байх

Шаардлагатай тохиолдолд 1800-2000 утсаар сэтгэлзүйн зөвлөгөө авах

Холбоотой мэдээ