Турк энэ сараас иргэдээ үнэгүй вакцинжуулна

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2020-12-01 09:56:05

АНКАРА. /TASS/. Энэ сараас иргэдийг коронавирусний вакцинд үнэгүй хамруулж эхэлнэ гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгджээ.


“Бид коронавирусний вакцинжуулалтыг 12 дугаар сард эхлүүлэх бөгөөд эхний ээлжинд 50 сая тун вакцин авах хэлэлцээр байгуулсан. Коронавирусний вакцинжуулалтад иргэдийг үнэгүй хамруулна” хэмээн Э.Эрдоган Анкарад болсон сайд нарын танхимын хуралдааны үеэр онцлон тэмдэглэжээ.


Вакцинжуулалтыг эмнэлгийн ажилтнуудаас эхлүүлэх аж. Оросын вакцины хоруу чанарын шинжилгээг ойрын хугацаанд эхлүүлнэ гэж Туркийн Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожа 11 дүгээр сарын 25-нд мэдэгдсэн байна. 


Коронавирусний анхны вакциныг ОХУ 8 дугаар сарын 11-нд бүртгэж, "Спутник V" гэж нэрлэсэн юм. Вакцины эмнэлзүйн туршилтыг Ф.Гамалея-гийн нэрэмжит Халдвар судлал, бичил биологийн Үндэсний судалгааны төвийн мэргэжилтнүүд 6-7 дугаар сард хийжээ.

Холбоотой мэдээ